Үйлдвэрийн тухай

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ ШИНЭЧЛЭЛ

2012 оноос үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэн цагт 20 тонн буюу жилд 170.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтанд оруулсан. Үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэхийн хирээр бид жилээс жилд парк шинэчлэлт, хүний нөөцийн бүрдүүлэлтэд анхаарч ажилласан.
Өнөөдөр манай үйлдвэр хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий бүх төрлийн ачиж буулгах техник хэрэгсэлээр бүрэн хангагдаж, үйл ажиллагаагаа тогтвортой хэвийн явуулж байна. Бид өөрсдийн үйлдвэрлэдэг цементийн түүхий эдийг өөрийн компанийн ордоос бэлтгэдэг.

ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭР №1

БНХАУ-н Zoomlion брендийн цагт 180 м.куб бетон зуурмаг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат үйлдвэр.

ЗУУРМАГИЙН ҮЙЛДВЭР №2

БНХАУ-ын Шандун ХХК-д үйлдвэрлэсэн цагт 60 м.куб бетон зуурмагийн үйлдвэртэй. Жилд 100.0 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дундын үйлдвэртэй бөгөөд үйлдвэрт зориулсан 424 метр урт төмөр зам тавьсан.

ABOUT THE INDUSTRY

ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ

ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДАЛ

2007 онд хоногт 120 тонн буюу жилд 43.2 мянган тонн портланд цемент үйлдвэрлэх хүчин чадал бүхий үйлдвэрийг Дорноговь аймгийн Сайншанд суманд барьж, ашиглалтанд оруулсан бөгөөд тухайн үед 20 орчим хүнийг ажлын байраар хангаж байсан.

БИД ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ МОНГОЛ АЖИЛЧДЫН УР ЧАДВАРТАЙ ХОСЛУУЛСАН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭГЧ, САЛБАРТАА ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.

ABOUT THE INDUSTRY

ЗАМЫН СУУРИЙН ХОЛИГЧИЙН YЙЛДВЭР

ЦТП-ИЙН ҮЙЛДВЭР.

Манай компани нь БНХАУ-ын Шандунь хотын тоног төхөөрөмжийн үйлдвэрт үйлдвэрлэгдсэн замын суурийн хольц үйлдвэрлэх 500 тонн/цаг хүчин чадалтай орчин үеийн үйлдвэртэй.

БИД ОРЧИН ҮЕИЙН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ДЭВШЛИЙГ МОНГОЛ АЖИЛЧДЫН УР ЧАДВАРТАЙ ХОСЛУУЛСАН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ЭРХЭМЛЭГЧ, САЛБАРТАА ХӨГЖЛӨӨР ТЭРГҮҮЛЭГЧ КОМПАНИ БОЛНО.

LABORATORY

ЛАБОРАТОРИ

Манай материалын сорилтын лаборатори нь мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчнээр хангагдсан бөгөөд Монгол Улсын Стандарт нормын дагуу цементийн бүх төрлийн туршилт, сорилт шинжилгээг орчин үеийн тоон системт үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглан шинжилж байна.
Цаашид MNS/ISO 1725-2017 лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн итгэмжлэгдсэн лаборатори болохоор зорьж байна.

WAGON LOADING AREA

ВАГОНД АЧИЛТЫН ТАЛБАЙ

ВАГОНД АЧИЛТЫН ТАЛБАЙТАЙ

АЧАА АЧИХ ЗОРИУЛАЛТТАЙ ӨНДӨРЛӨСӨН ТАВЦАНТАЙ.

Ачаа буулгахад зориулагдсан өндөрлөсөн замтай

МАНАЙ КОМПАНИЙ ҮЙЛДВЭРИЙН
ХАШААНДАА ТӨМӨР ЗАМТАЙ ШУУД
ХОЛБОГДДОГ ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН
450 МЕТР ЗАМТАЙ.

ЦЕМЕНТ БУУЛГАХ ТЕРМИНАЛ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас төмөр замаар шууд тээвэрлэгдэн Толгойт өртөөнөөс салбарласан өөрийн 250 метр урт төмөр замаар нэг дор 6-8 вагон цемент, түүхий эд буулгах хүчин чадалтай терминалаар дамжуулан татан авдаг. Уг цемент буулгах терминал нь 400 тонн цемент нөөцлөх савтай бөгөөд цагт 70 тонн цемент буулгах элеватортой.
Тус терминалаар хүлээж авсан цементийг ашиглан өөрийн компанийн хамаарал бүхий бетон зуурмагийн үйлдвэрүүдээр дамжуулан боловсруулж, Монгол улсын барилгийн стандартад нийцэх маркийн бетон зуурмагийг үйлдвэрлэн эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэрээ оруулж байна.